НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Энэхүү Нууцлалын бодлого нь Үйлчилгээ үзүүлэгчийн “TUSS D+” дижитал платформ /цаашид “Програм” гэх/-д хандсан, нэвтэрсэн хувь хүн/хуулийн этгээд /цаашид “Хэрэглэгч” гэх/-ийн хувийн өгөгдлийг бүртгэх, хадгалах, ашиглахтай холбоотой эрх, үүргийг илтгэх баримт бичиг болно.

НЭГ. НУУЦЛАЛЫН БОДЛОГОД ХАМААРАХ МЭДЭЭЛЭЛ

1.1 Нууцлалын бодлогод дор дурдсан мэдээллүүд багтана. Үүнд:
    1.1.1. Програмд оруулсан хэрэглэгчийн өгөгдөл;
     1.1.2. Хэрэглэгчээс санал болгосон бусад мэдээлэл /хэрэглэгч програмаар дамжуулан мэдээлэх/
     1.1.3. Програмд агуулсан оюуны дижитал шийдлүүд /дүрэм, журам, арга, аргачлал, алгоритм, зураглал, маягтууд/;
     1.1.4. Програмын эх код;
1.2. Нууцад хамаарахгүй мэдээлэлд дараах мэдээллүүд багтана. Үүнд:
     1.2.1. Талууд өөрийн хүсэлтээр нийтэд ил болгосон мэдээлэл, баримт бичиг;
     1.2.2. Талууд нөгөө талдаа бичгээр олгосон бусдад задруулахыг зөвшөөрсөн мэдээлэл, баримт бичиг;
1.3. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл нь Хэрэглэгчийн нууц мэдээлэл болно.
1.4. Талууд нууц мэдээллийг тухай бүр тохирсон арга, хэлбэрээр чандлан хамгаалах, задруулахгүй байх бүх арга хэмжээг авна.
1.5. Нууцлалын бодлого нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
       1.5.1. Хэрэглэгчийн хувийн өгөгдлийн төрөл, өгөгдлийг бүртгэх хэлбэр;
       1.5.2. Хэрэглэгчийн бүртгэгдсэн өгөгдлийг хадгалах нөхцөл;
       1.5.3. Хэрэглэгчийн өгөгдлийг ашиглах нөхцөл;
       1.5.4. Хувийн өгөгдлийг бүртгэхтэй холбоотой Хэрэглэгчийн эрх;
       1.5.5. Хэрэглэгчийн хувийн өгөгдлийг түгээх нөхцөл;
       1.5.6. Хэрэглэгчийн хувийн өгөгдлийг хадгалах нөхцөл;
       1.5.7. Хэрэглэгч хувийн өгөгдлөө удирдах нөхцөл;
       1.5.8. Үйлчилгээ үзүүлэгч нууцлалын бодлогодоо өөрчлөлт оруулах нөхцөл;
       1.5.9. Үйлчилгээ үзүүлэгч хүүхдийн хувийн өгөгдлийг хамгаалах нөхцөл;
       1.5.10. Холбоо барих арга;
       1.5.11. Күүкисийн тухай ойлголт;
       1.5.12. Үйлчилгээ үзүүлэгчийн ашигладаг күүкисийн төрөл;
1.6. Нууцлалын бодлогын 1.2-т заасан нууцад хамаарахгүй мэдээллээс бусад Хэрэглэгчийн мэдээлэл нь Хэрэглэгчийн өгөгдөл        болно.

ХОЁР. НУУЦЛАЛЫН БОДЛОГЫН НӨХЦӨЛ

2.1. Хэрэглэгчийн хувийн өгөгдлийн төрөл, өгөгдлийг бүртгэх:
       2.1.1. Бүртгэл үүсгэх: Програмд бүртгүүлэх үед и-мэйл хаяг болон нууц үг үүсэх ба Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем                 шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр этгээд нууц үгийг мэдэх боломжгүй.
       2.1.2. Бүртгэлийн мэдээлэл: Програмд нэвтэрч орсноор Хэрэглэгч өөрийн профайл хэсгийг үүсгэх үед Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн дор дурдсан бүртгэлтэй холбоотой хувийн өгөгдлүүдийг цуглуулна.:
                2.1.2.1. Хувь хүн бол:
                            2.1.2.1.1. Хувь хүний овог, нэр; 
                            2.1.2.1.2. Хувь хүний регистрын дугаар;
                            2.1.2.1.3. Хувь хүний хаяг;
                            2.1.2.1.4. Утас;
                            2.1.2.1.5. И-мэйл хаяг;
                            2.1.2.1.6. Харьяалагдах улс;
                            2.1.2.1.7. Эх хэл;
                            2.1.2.1.8. Төрсөн он/сар/өдөр;
                            2.1.2.1.9. Ажлын байрны статус.
                2.1.2.2. Байгууллага бол:
                            2.1.2.2.1. Байгууллагын нэр; 
                            2.1.2.2.2. Байгууллагын регистр;
                            2.1.2.2.3. Байгууллагын хаяг; 
                            2.1.2.2.4. Байгууллагын утас;
                            2.1.2.2.5. Байгууллагын и-мэйл;
                            2.1.2.2.6. Байгууллагын үйл ажиллагааны чиглэл;
                            2.1.2.2.7. Байгууллагын ажилтны тоо;
                            2.1.2.2.8. Бүтэц зохион байгуулалт, газар/нэгж;
                            2.1.2.2.9. ТУЗ/ХЭХ мэдээлэл;
                            2.1.2.2.10. Гүйцэтгэх захирлын овог, нэр;
                            2.1.2.2.11. Гүйцэтгэх захирлын утас;
                            2.1.2.2.12. Гүйцэтгэх захирлын и-мэйл хаяг.
       2.1.3. Хэрэглэгчийн өгөгдөл: Програмыг ашиглах явцад шинээр үүсэж буй бусад өгөгдлүүдийг (байгууллагын зорилго,                  зорилгын хэмжүүр үзүүлэлт, ажил, ажлын нэр, холбоосууд г.м) мөн автоматаар бүртгэж, хадгалдаг.
2.2. Хэрэглэгчийн бүртгэгдсэн өгөгдлийг хадгалах   
       2.2.1. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчээс оруулсан өгөгдлүүдийг дотоод сервертээ хадгалдаг бөгөөд серверийн аюулгүй                  байдлыг тогтмол хянан ажилладаг. 
       2.2.2. Хэрэглэгч нь өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд нэвтрэх эрхээ бусдад                  алдсанаас үүсэх аливаа хохирлыг Үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
2.3. Хэрэглэгчийн өгөгдлийг ашиглах нөхцөл:
       2.3.1. Үйлчилгээ үзүүлэгч Хэрэглэгчийн өгөгдлийг түүний зөвшөөрлөөр дор дурдсан зорилгоор ашиглана. Үүнд:
                 2.3.1.1. Програмд бүртгүүлэх үед шаардагдах өгөгдлийг бүрдүүлэх;
                 2.3.1.2. Програмын бүртгэлийг баталгаажуулах;
                 2.3.1.3. Үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой Програмын зааварчилгаа, мэдээллээр Хэрэглэгчийг хангах;
                 2.3.1.4. Төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх;
                 2.3.1.5. Хэрэглэгчийн хүсэлтээр дотоод аудит, өгөгдлийн шинжилгээ, судалгаа хийх;
                 2.3.1.6. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах;
2.4. Хэрэглэгч нь өөрийн хувийн өгөгдлийг бүртгэхтэй холбоотой эрх:
       2.4.1. Өөрийн хувийн өгөгдөлд хандах хүсэлт гаргаж нэвтрэх;
       2.4.2. Дутуу эсвэл алдаатай оруулсан хувийн өгөгдлөө засах;
       2.4.3. Хувийн өгөгдлөө ашиглуулахыг хязгаарлах, татгалзах; 
       2.4.4. Хувийн өгөгдлөө хянах, засах;
       2.4.5. Хувийн өгөгдлөө өөрийн дураар гуравдагч талд дамжуулах; 
       2.4.6. Серверээс хувийн өгөгдлөө устгуулах хүсэлт гаргах; 
2.5. Хэрэглэгчийн хувийн өгөгдлийг түгээх:
       2.5.1. Үйлчилгээ үзүүлэгч дор зааснаас бусад тохиолдолд Хэрэглэгчийн хувийн өгөгдлийг гуравдагч этгээдэд задруулахгүй.                  Үүнд:
                 2.5.1.1. Хэрэглэгчийн зөвшөөрсөн Гуравдагч этгээдтэй өгөгдлийг нь хуваалцах;
                 2.5.1.2. Үйлчилгээ үзүүлэгч хууль тогтоомж, дүрэм журамд заасан үндэслэл, холбогдох журмын дагуу эрх бүхий                               байгууллагаас шаардсанаар Хэрэглэгчийн өгөгдлийг хуваалцах;
2.6. Хэрэглэгчийн хувийн өгөгдлийг хадгалах нөхцөл:
        2.6.1. Хэрэглэгч үйлчилгээг авч, програмыг ашиглаж байх хугацаанд Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг                   хадгална. 
        2.6.2. Үндсэн гэрээ дуусгавар болсон бол Үйлчилгээ үзүүлэгч Хэрэглэгчийн хувийн мэдээллийг дараах зорилгоор хадгална.                    Үүнд:
                   2.6.2.1. Бизнесийн үйл ажиллагааны бүртгэлээ шинжилгээний болон аудитын зорилгоор хадгалах;
                   2.6.2.2. Хуулийн дагуу бүртгэл хадгалах шаардлагыг даган мөрдөх;
                   2.6.2.3. Хуулийн нэхэмжлэл гаргах, хамгаалах, аливаа гомдлыг шийдвэрлэх.
        2.6.3. Үйлчилгээ үзүүлэгч нь Нууцлалын бодлогын 2.6.2-т зааснаас бусад тохиолдолд Хэрэглэгчийн хувийн мэдээллийг                    устгана. Хэрэв техникийн шалтгаанаар системээс бүрэн устах боломжгүй мэдээлэл бий гэж үзвэл түүнийг цаашид                    ашиглахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 
2.7. Хэрэглэгч хувийн өгөгдлөө удирдах:
        2.7.1. Хэрэглэгч Нууцлалын бодлогын 2.4-т заасан хувийн мэдээлэлтэй холбоотой эрхээ эдлэхийг хүсвэл Үйлчилгээ                  үзүүлэгчид sales@tussolution.mn хаягаар хүсэлтээ илгээнэ.
        2.7.2. Үйлчилгээ үзүүлэгч аливаа санал, хүсэлтэд ажлын 3 хоногийн дотор хариу өгөх бөгөөд тухайн санал, хүсэлтийг                   шийдвэрлэхэд төрлөөс нь хамаарч 30 хоног хүртэл хугацаа шаардагдаж болно.
2.8. Үйлчилгээ үзүүлэгч Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах: Энэхүү Нууцлалын бодлогод оруулах аливаа шинэчлэл         эсвэл нэмэлт, өөрчлөлтүүд нь талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
2.9. Үйлчилгээ үзүүлэгч хүүхдийн хувийн өгөгдлийг хамгаалах: Програм нь 16-аас доош насны хүүхдүүдэд зориулагдаагүй         тул хэрэв 16 наснаас доош насны хүүхэд Програмыг ашигласан гэдгийг тогтоовол үйлчилгээ ашиглах эрхийг нь тухай бүр         цуцлах болно.
2.10. Холбоо барих : Хэрэглэгч өөрийн хувийн өгөгдөлтэй холбоотой санал, хүсэлт, гомдлоо sales@tussolution.mn хаягаар         мэдээлнэ.
2.11. Күүкисийн тухай ойлголт:
        2.11.1. Күүкис гэдэг нь интернэт хөтөч эсвэл веб сервертэй холбоотой үйлдлийн системээс илгээгдэн Хэрэглэгчийн                   компьютерийн хард дискэнд хадгалагдсан жижиг өгөгдлийн файлууд юм. Күүкис нь Хэрэглэгчийг Програмын ямар                   хэсгээр зочилсон болон ямар мэдээлэл цуглуулсныг хянана.
        2.11.2. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийг бусад Хэрэглэгчдээс ялгахын тулд күүкис болон түүнтэй ижил технологийг                   ашиглаж болох бөгөөд Програмыг ашиглах явцын талаарх цуглуулсан өгөгдлийг ашиглан дүн шинжилгээ хийж болно                   (жишээ нь: Програмд хэдэн хүн хэдэн удаа зочилж байна гэх мэт).
2.12. Үйлчилгээ үзүүлэгчийн ашигладаг күүкисийн төрөл
        2.12.1. Үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээндээ “Гүүгл күүкис”-ийн дор дурдсан төрлийг ашигладаг. Үүнд:
                   2.12.1.1. Хамгаалалтын күүкис;
                   2.12.1.2. Хаяг бүртгэх күүкис;;
                   2.12.1.3. Зар сурталчилгааны күүкис..
        2.12.2. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчид күүкисийг удирдах дараах боломжуудыг олгоно. Үүнд:
                   2.12.2.1. Күүкиг харах, тэднийг устгах;
                   2.12.2.2. Гуравдагч талын күүкиг блоклох;;
                   2.12.2.3. Тохируулагдсан бүх күүкиг блоклох;;
                   2.12.2.4. Хөтчөө хаахад бүх күүкиг устгах..
        2.12.3. Күүкистэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.policies.google.com веб хуудаснаас авах боломжтой.