“TUSS D+” ДИЖИТАЛ ПЛАТФОРМ АШИГЛАХ ГЭРЭЭ
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1 Энэхүү гэрээг нэг талаас _____________________ ХХК /цаашид “Хэрэглэгч” гэх/, нөгөө талаас “ТУС солюшн” ХХК /цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэх/ нар байгуулав.
1.2. Энэхүү гэрээгээр Хэрэглэгч нь www.tussolution.mn /цаашид “Бүтээгдэхүүний веб хуудас” гэх/-аар дамжуулан “TUSS D+” дижитал платформ /цаашид “Програм” гэх/-аар ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.3. Талуудын албан ёсны мэдээлэл:
1.3.1 Хэрэглэгч тал:
- Байгууллагын\Хувь хүний овог, нэр:
- Байгууллагын\Хувь хүний регистр:
- Байгууллагын\Хувь хүний хаяг:
- Байгууллагын\Хувь хүний хүн утас:
- Байгууллагын\Хувь хүний имэйл:
- Хэрвээ байгууллага бол : Байгууллагын үйл ажиллагааны чиглэл:
- Байгууллагын ажилтны тоо:
- Програм ашиглах бүртгэлийн тоо:
- Гүйцэтгэх захирлын овог, нэр:
- Гүйцэтгэх захирлын утас:
- Гүйцэтгэх захирлын имэйл хаяг:
1.3.2 Үйлчилгээ үзүүлэгч тал
- Байгууллагын нэр: ТУС Солюшн ХХК
- Байгууллагын регистр: 6035434
- Байгууллагын хаяг: БГД, Колорадо төв, 3078 тоот
- Байгууллагын утас: 70149761
- Байгууллагын имэйл: info@tussolution.mn
1.4. Энэхүү гэрээ нь Хэрэглэгч гэрээний бүх нөхцөлтэй танилцан, баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
1.5. Энэхүү гэрээний хэрэгжилтэд Үйлчилгээ үзүүлэгч болон Хэрэглэгч нар хамтран хяналт тавина.
1.6. Гэрээнд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.6.1. Хэрэглэгч гэж хэрэгцээгээ хангах зорилготой бүтээгдэхүүн/үйлчилгээг өөрт байгаа нөөцөөр солилцоход бэлэн байгаа болон солилцож буй хувь хүн болон хуулийн этгээдийг;
1.6.2. TUSS D+ гэж стратегийн суурь тогтолцооны шийдлүүдийг дижиталжуулах замаар үүсгэсэн онлайн платформыг;
1.6.3. Ажил гэж компанийн зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай, зохион байгуулалтын нэгж, ажлын байран дээр тодорхой зорилго, уялдаатайгаар гүйцэтгэх үүргүүдийг;
1.6.4. Зорилго гэж хүрэхээр төлөвлөсөн үр дүнгийн хураангуйлсан томьёоллыг;
1.6.5. Оролцогч тал гэж хэрэглэгч, ажилтан, хувьцаа эзэмшигчдийг;
1.6.6. Оюуны дижитал шийдэл гэж байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд бүрдүүлэх шаардлагатай ойлголтуудыг тодорхойлох, ангилах, үйлдлүүдийг тогтоох, дэс дараалалд оруулах, уялдуулах санааг чанартай тоон өгөгдөлд оруулсан хэлбэрийг;
1.6.7. Санал гэж Програмыг төгөлдөржүүлэх зорилгоор мэдээлэх мэдэгдлийг;
1.6.8. Хүсэлт гэж Програмыг төгөлдөржүүлэхээр зорьж байгаагаа мэдээлэх мэдэгдлийг;
1.6.9. Гомдол гэж хэрэглэгчид амласан загвараас бодит загвар нь зөрсөн тухай мэдээлэх мэдэгдлийг;
1.6.10. Үүсмэл бүтээл гэж өмнө нь туурвисан бүтээлд тулгуурлаж өөрчлөн найруулах, орчуулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхэтгэх болон бусад хэлбэрээр өөрчлөх бүтээлч үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болгосон бүтээлийг;
1.6.11. Вирустуулах гэж Програмын бусад оролцогч талуудын мэдээллийн аюулгүй байдлыг алдагдуулах зорилгоор вирустэй файлыг Програмд хавсаргах замаар түгээх үйл ажиллагааг.
ХОЁР. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГОЛ НӨХЦӨЛ
2.1. Хэрэглэгчийн бүртгэл
2.1.1. Хэрэглэгч гэрээг баталгаажуулж, гэрээний төлбөрийг төлснөөр Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн мэдээллийг Програмд бүртгэн гэрээний 1.3-т заасан нэгж бүртгэлийн тоогоор бүртгэлийн хаяг үүсгэнэ.
2.1.2. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн бүрэн болон үнэн зөв байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
2.1.3. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг Үйлчилгээ үзүүлэгч бүрэн хамгаална.
2.1.4. Хэрэглэгч нэг и-мейл хаягаар бүртгэлийн хаяг үүсгэх эрхтэй бөгөөд бүртгэлтэй и-мейл хаягаар дахин өөр бүртгэлийн хаяг үүсгэж, ашиглах боломжгүй.
2.2. Гэрээний хугацаа
2.2.1. Гэрээний ерөнхий хугацаа: 20__ оны __ дүгээр сарын __-ний өдрөөс эхлэн 20__ оны __ дүгээр сарын __-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд;
2.2.2. Хэрэглэгчийн Програм ашиглах хугацаа: Програмд хэрэглэгчийн мэдээлэл үүсгэснээс хойш __ сар/жил;
2.3. Үйлчилгээний төлбөр
2.3.1. Сарын төлбөр: Нэгж бүртгэлийн хаяг _______ (_______) төгрөг (НӨАТ багтаагүй);
2.3.2. Хэрэв Хэрэглэгч төлбөрөө нэг жилээр төлөх бол сард нэгж бүртгэлийн хаяг _______ (_______) төгрөг (НӨАТ багтаагүй).
2.3.3. Хэрэглэгч гэрээний төлбөрийг Үйлчилгээ үзүүлэгчийн дор дурдсан дансанд шилжүүлнэ. Үүнд:
- Хүлээн авагч: ТУС Солюшн ХХК
- Харилцах банк: Худалдаа хөгжлийн банк
- Харилцах данс: 460018478
2.3.4. Талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулмагц Үйлчилгээ үзүүлэгчээс төлбөрийн нэхэмжлэх хүргүүлнэ.
2.3.5. Хэрэглэгчээс шалтгаалж TUSS D+ Програмыг ашиглаагүй нь төлбөрийг буцаан олгох үндэслэл болохгүй.
2.3.6. Хэрэглэгч гэрээний 2.3.2-т заасны дагуу нэг жилээр үйлчилгээ авч төлбөр төлсөн бол гэрээний 1.3-т заасан нэгж бүртгэлийн хаягыг ашиглаагүй /гэрээний хугацаанд ажилтны тоо буурсан/, эсвэл гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалсан нь гэрээний төлбөрийг буцаан олгох үндэслэл болохгүй.
2.3.7. Гэрээний хугацаанд Хэрэглэгчийн 1.3-т заасан нэгж бүртгэлийн тоо буурсан нь төлбөрийг бууруулах үндэслэл болохгүй бөгөөд гэрээний хугацаанд төлбөрийг бүрэн төлнө.
2.3.8. Хэрэв гэрээ хэрэгжих явцад Хэрэглэгчийн ажилтны тоо нэмэгдсэн бол Хэрэглэгч гэрээний 2.3.1, 2.3.2-т заасны дагуу нэгж бүртгэлийн хаяг тус бүрээр төлбөрийг тооцон төлөх бөгөөд энэ тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдснээр төлбөр төлөх хуваарийг талууд тохиролцож шинэчлэн баталгаажуулна.
2.4. Гэрээт ажил
2.4.1. Энэхүү гэрээний дагуу гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг гэрээний хавсралт №2-т тусгав.
2.4.2. Гэрээний хавсралт №2-т заасан ажил хийгдэж дуусснаас хойш ажлын 5 хоногийн дотор талууд ажлын гүйцэтгэлийг дүгнэж, эрх бүхий этгээдээр баталгаажуулна.2.5. Нууцлал
2.5.1. Талуудын нууцтай холбоотой мэдээллийг гэрээний хавсралт №1-т заасан “Нууцлалын бодлого”-оор зохицуулна.
2.5.2. Талууд хавсралт №1-т заасан үүргээ биелүүлээгүй, нууц мэдээллийг санаатай болон болгоомжгүйгээр гуравдагч этгээдэд задруулсан, өөрийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд ашигласан бол нууц задруулсан гэж үзэх бөгөөд нөгөө талдаа учирсан хохирлыг бүрэн барагдуулна.
2.5.3 Нууц мэдээллийг задруулсан гэж үзсэн тохиолдолд талуудаас тэнцүү тооны төлөөлөгчөөс бүрдсэн комисс байгуулж, учирсан хохирлын хэмжээг тогтоох, хохирлын барагдуулах талаар арга хэмжээ авна.
2.6. Оюуны өмч
2.6.1. Талууд оюуны ѳмчийг тухай бүр тохирсон арга, хэлбэрээр хамгаалах, задруулахгүй байх бүх арга хэмжээг авна.
2.6.2. Програм болон уг Програмд байх оюуны дижитал шийдлүүд (дүрэм, журам, арга, аргачлал, алгоритм, зураглал, маягтууд) нь Үйлчилгээ үзүүлэгчийн оюуны өмч (оюуны өмчийн газраар баталгаажуулан гэрчилгээ авсан) бөгөөд Монгол Улсын Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенциор хамгаалагдсан болно. Хэрэглэгч нь Програм болон түүн доторх мэдээлэл, цахим баримт бичгийг зөвхөн өөрийн дотоод үйл ажиллагаанд ашиглана.
2.6.3 Хэрэглэгчийн буруугаас болж аливаа гуравдагч этгээд оюуны дижитал шийдлүүдийг олж авах, задруулах талаар ямар нэг оролдлого хийх тохиолдолд Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчид энэ тухай нэн даруй мэдэгдэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.
ГУРАВ. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ҮҮРЭГ
3.1. Үйлчилгээ үзүүлэгч нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
3.1.1. Энэ гэрээний 2.1.1-т заасны дагуу Хэрэглэгчийн бүртгэлийг ажлын 1 хоногт үүсгэх;
3.1.2. Хэрэглэгчид Програмыг ашиглах зааварчилгаа өгөх, сургалт хийх;
3.1.3. Хэрэглэгчийг Програмыг ашиглах сургалтын материал, гарын авлага, зааварчилгаа бичлэгээр хангах;
3.1.4. Энэ гэрээний 8.1-т заасны дагуу Програмын ашиглалттай холбоотой Хэрэглэгчийн ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч тухай бүр шийдвэрлэх боломжтой алдаа, доголдол байвал шуурхай засварлаж, Хэрэглэгчид мэдэгдэх;
3.1.5. Програмыг ашиглахтай холбоотой Хэрэглэгчийн ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч тухайн санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх хугацааг тодорхойлон ажлын 3 хоногт багтаан хариу өгөх;
3.1.6. Үйлчилгээний хүрээнд Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хамгаалах;
3.1.7. Энэхүү гэрээний 3.1.8, 7.1-т зааснаас бусад тохиолдолд өдөр бүр 24 цаг Програмын хэвийн үйл ажиллагааг хангах;
3.1.8. Tехникийн өргөтгөл, Програмын өөрчлөлт, шинэчлэлт хийхтэй холбоотой үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийх тохиолдолд Хэрэглэгчид и-мэйл хаяг болон бусад цахим хэрэгслээр дамжуулан 1 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх;
3.1.9. Энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай тохиолдолд Хэрэглэгчид мэдээллийг өгч, гэрээнд холбогдох өөрчлөлтийн оруулан баталгаажуулах;
3.1.10. Хэрэглэгч Програмыг цаашид ашиглахгүй гэж шийдвэрлэж, мэдээллээ устгуулах хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг устгах;
3.1.11. Хэрэглэгчийн мэдээллийг энэ гэрээний 3.1.10-т заасны дагуу устгасан тохиолдолд Програмын өгөгдлийн санд мэдээллийг нь архивлан хадгалах;
3.1.12. Зөвшөөрөлгүй этгээд хэрэглэгчийн мэдээллийн бүртгэл устахаас сэргийлэх арга хэмжээг авах;
3.1.13. Энэ гэрээ дуусгавар болсон бол систем дэх хэрэглэгчийн мэдээллийг хуулбарлан олгох;
3.1.14. Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
3.1.15. Хэрэглэгч хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг CSV өргөтгөлөөр хуулж өгөх;
3.1.16. Хавсралт №2-т заасан ажлыг төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэх.
3.1.16. Хавсралт №1-т заасан Нууцлалын бодлогод тусгасан үүргүүд;
3.1.16. Энэ гэрээний 2.4.2-т заасны дагуу гэрээт ажлыг дүгнэх.
3.2. Үйлчилгээ үзүүлэгч талд дараах зүйлсийг хориглоно. Үүнд:
3.2.1. Хавсралт №1-т заасан Хэрэглэгчийн нууцыг задруулах, хувийн зорилгоор ашиглах;
3.2.2. Үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийх тохиолдолд Хэрэглэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр серверийг хаах;
3.2.3. Хэрэглэгчийн нэрийг хуурамчаар барих, харилцаа хамаарлыг худал мэдээлэх, зөвшөөрөлгүйгээр Хэрэглэгчийн бүртгэлд нэвтрэх, цахим гарын үсгийг хуурамчаар үйлдэх;
3.2.4. Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл устгах.
ДӨРӨВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ҮҮРЭГ
4.1. Хэрэглэгч нь энэхүү гэрээ болон хавсралтад заасан Нууцлалын бодлоготой танилцаж, зөвшөөрснөөр дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
4.1.1. Энэ гэрээний 1.3-т заасан өөрийн хувийн мэдээллийг үнэн зөв бөглөх;
4.1.2. Энэ гэрээтэй бүрэн танилцах;
4.1.3. Өөрийн нууц үгийн аюулгүй байдлыг хариуцах;
4.1.4. Энэ 2.3.1, 2.3.2-т заасан төлбөрийг хугацаандаа төлөх;
4.1.5. Програмыг зориулалтаар, зааварчилгааны дагуу ашиглах;
4.1.6. Програм ашиглахтай холбоотой заавар, зөвлөгөө өгөхийг Үйлчилгээ үзүүлэгчээс шаардах;
4.1.7. Үйлчилгээний талаарх санал, хүсэлт, гомдлоо Програмын “bug report” хэсэгт заасны дагуу хандан Үйлчилгээ үзүүлэгчид тухай бүр мэдэгдэх;
4.1.8. Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийг цуцлах хүсэлтэй байгаа бол sales@tussolution.mn хаягт цуцлах хүсэлтээ и-мэйлээр илгээх;
4.1.9. Хэрэглэгч Програмыг цаашид ашиглахгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч талд хүсэлт гаргаж өөрийн мэдээллийг устгуулах;
4.1.10. Үйлчилгээ үзүүлэгчийг Хавсралт №2-т заасан ажлуудыг гүйцэтгэхэд шаардлагатай шаардсан мэдээллүүдийг тохиролцсон хэлбэрээр тогтоосон хугацаанд өгөх;
4.1.11. Үйлчилгээ үзүүлэгч байгууллагын холбогдох ажилтан (шууд харилцахаар тохиролцсоноос бусад ажилтан)-тай хэлэлцүүлэг хийх бол хэлэлцүүлэг хийхэд шаардлагатай цагийн нөөцийг тодорхойлж өмнөх 7 хоногт урьдчилан мэдэгдэж, зөвшилцөх;
4.2. Хэрэглэгчид дараах үйлдэл хийхийг хориглоно. Үүнд:
4.2.1. Гэрээний хавсралтад заасан нууц мэдээллийг задруулах, хувийн зорилгоор ашиглах;
4.2.2. Програмыг гуравдагч этгээдэд санаатай болон санамсаргүйгээр ашиглуулах, зориулалтын бусаар ашиглах;
4.2.3. Бусад хэрэглэгчийн мэдээлэлд хууль бусаар нэвтрэх, задруулах, санаатай болон болгоомжгүйгээр устгах, гэмтээх;
4.2.4. Програмыг ашиглах явцдаа хууль бус үйлдлүүд /Програмыг хуулбарлах, гэмтээх, бусдад ашиглуулах, вирустуулах, гэрээний 2.3.4-т заасны дагуу оюуны өмчөөр хамгаалагдсан шийдлийг хуулбарлах, бусад түгээх, хувийн зорилгоор ашиглах г.м бусад үйлдлүүд/-ийг хийх;
4.2.5. Үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээний талаар олон нийтэд буруу ташаа болон сөрөг мэдээлэл түгээх;
4.2.6. Програмд хувийн мэдээллээ хуурамчаар оруулах, аливаа хувь хүн, хуулийн этгээдийн нэрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, харилцаа хамаарлыг худал мэдээлэх, цахим гарын үсгийг хуурамчаар үйлдэх;
4.2.7. Програмын эх кодын бүтцийг санаатай болон санамсаргүйгээр гэмтээх, доголдуулах, хуулбарлах, шинжлэх, түүнээс эх код бүтээх, задлах, эвдэх болон Програмын эх код болон түүний бүрдэл хэсгийг илчлэх, илчлэхийг завдах;
4.2.8. Програм болон түүний бүрдэл хэсгийг өөрчлөх, хялбаршуулах, орчуулах, үүсмэл бүтээл бүтээх;
4.2.9. Энэхүү гэрээний 2.6.2-т заасан оюуны дижитал шийдлүүдийг өөрийн үйл ажиллагаанаас гадуур ашиглах, аливаа гуравдагч этгээдэд ашиглуулах.
ТАВ. ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
5.1. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт өөрчлөлт оруулж болно. Нэмэлт өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг болох ба уг гэрээтэй адил хүчинтэй байна.
5.1. Хэрэглэгч нь Програмыг цаашид хэрэглэх бол гэрээний хугацаа дуусахаас 1 сарын өмнө гэрээний хугацааг сунгуулах хүсэлтээ Үйлчилгээ үзүүлэгчид албан ёсоор мэдэгдэнэ.
5.1. Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийг шинэчилж байгууллагаар бүртгүүлэх хүсэлтэй байгаа тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэж гэрээг шинэчилж байгуулна.
ЗУРГАА. ХАРИУЦЛАГА, ГЭРЭЭГ ЦУЦЛАХ
6.1. Хэрэглэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Үйлчилгээг хууль бусаар ашигласан, Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад Хэрэглэгчдэд хохирол учруулсан нь батлагдвал Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцална.
6.2. Хэрэглэгч гэрээний 4.2-т заасан хориглох заалтыг зөрчсөн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчтэй байгуулсан гэрээг цуцалж, Програмыг ашиглах эрхийг хаана.
6.3. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийг энэ гэрээний 4.2-т заасан хориглох заалтыг зөрчсөн гэж үзвэл холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэж, шалгуулна.
6.4. Үйлчилгээ үзүүлэгч нь гэрээний 3.2-т заасан хориглох заалтыг зөрчсөн нь батлагдсан тохиолдолд Хэрэглэгчид учирсан хохирлыг бүрэн барагдуулна.
6.5. Хэрэглэгч нь гэрээний 6.4-т заасан хохирлын хэмжээг Иргэний хуульд заасны дагуу тогтооно.
6.6. Хэрэглэгч нь Програмыг ашиглахгүй болсон тухай хүсэлтээ Үйлчилгээ үзүүлэгчид гаргаж, өөрийн мэдээллийг устгуулсан /эсвэл хүсэлтээрээ архивлуулсан/ тохиолдолд гэрээ цуцлагдана.
ДОЛОО. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
7.1. Үйлчилгээ үзүүлэгч нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл /байгалийн гамшигт үзэгдэл, гал түймэр, халдварт өвчний тархалт, төрийн эрх бүхий байгууллагын хорио цээр, зэвсэгт мөргөлдөөн, террорист халдлага, ажил хаялт, иргэдийн үймээн, Програм гадны халдлагад өртөх, хэрэглэгч болон гуравдагч этгээдээс вирустах г.м/-ийн нөхцөл байдлын шууд болон шууд бус үйлчлэлийн улмаас үйлчилгээг түр зогсох, доголдох тохиолдолд Хэрэглэгчид ажлын 5 хоногийн дотор бичгээр болон албан и-мэйлээр мэдэгдэнэ.
7.1. Гэрээний 7.1-т заасны улмаас үйлчилгээ тасалдсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь хариуцлага хүлээх үндэслэл болохгүй бөгөөд Хэрэглэгчид төлбөрийг буцаан олгохгүй.
НАЙМ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
8.1. Үйлчилгээ үзүүлэгч нь Програм ашиглахтай холбоотой санал, гомдол, хүсэлтийг Програмын “bug report” хэсгээр 7 хоногийн 24 цагт болон 7014-9761 утсаар ажлын өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд хүлээн авч шийдвэрлэнэ.
8.2. Энэхүү гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргааныг талууд эвийн журмаар харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Маргааныг харилцан тохиролцож эвээр шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
8.3. Энэхүү гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулагдаж тайлбарлагдана.
8.4. Энэ гэрээгээр зохицуулаагүй асуудлыг Иргэний хууль холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
ЕС. БУСАД
9.1. Энэхүү гэрээг Монгол хэл дээр, хууль зүйн хувьд адил хүчинтэй 2 хувь үйлдэх бөгөөд талууд тус бүр нэг нэг хувийг хадгална.
9.2. Энэ гэрээний хавсралтууд нь гэрээний салшгүй хэсэг байх бөгөөд гэрээний адил хүчин төгөлдөр байна.
9.2. Аль нэг тал нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ нөгөө талын бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх эрхгүй.
9.4. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
9.5. Үйлчилгээ үзүүлэгч нь маркетингийн зорилгоор /гэрээ байгуулсан талаарх мэдээллийг веб сайт, танилцуулга материал, олон нийтийн сүлжээнд байршуулах г.м/ Захиалагч талын нэр, логог ашиглаж болно.
9.6. Энэхүү гэрээний нөхцөл, болзлууд талуудын хувьд заавал биелэгдэх шинжтэй бөгөөд энэ заалт нь талуудын эрх залгамжлагч, төлөөлөгчид нэгэн адил үйлчилнэ.