Clock Icon - Dark X Webflow Template
10
min read

Project Performance International Байгууллагын төлөөлөгчидтэй хамтарсан айлчлалын тухай

Mattis nunc sed blandit libero volutpat sed cras ornare arcu a diam sollicitud tempor id eu mattis vulputate enim nulla

Project Performance International Байгууллагын төлөөлөгчидтэй хамтарсан айлчлалын тухай

    Манай ТУС Солюшн ХХК-ийн санаачилгаар INCOSE /Системийн Инженерийн Олон Улсын Зөвлөл/-ийн гишүүн Австралийн PPI болон түүний охин компани болох CTI байгууллагын төлөөлөгчидтэй хамтарсан айлчлалыг амжилттай зохион байгууллаа. Тус байгууллагуудаас Robert Halligan (PPI-ийн Удирдах захирал, CTI-ийн Зөвлөгч, сургалтын чиглүүлэгч багш), Rene King (PPI-ийн Ахлах инженер, CTI-ийн Сургалт зохицуулагч) нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 9 дүгээр сарын 6-ны хооронд нийт 5 хоногийн айлчлал хийсэн юм.

Тус айлчлалын зорилго нь :

  • Монголын байгууллагууд /сургууль, төрийн, бизнесийн, төслийн/-д Системийн инженерчлэл болон түүний ач холбогдлын талаар таниулах, ойлголтыг нэмэгдүүлэх
  • "ТУС Солюшн" ХХК болон PPI хоёр байгууллага нь хоорондоо мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааныхаа боломжуудыг дүгнэхэд байлаа.

PPI (Project Performance International) нь Австрали, өмнөд болон хойд Америк, Африк, зүүн өмнөд Ази зэрэг дэлхий даяар сансар судлал, автомашин, мэдээллийн технологи, харилцаа холбоо, програм хангамж гэх мэт бүхий л салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудаас эхлээд олон зуун аж ахуй нэгжүүдэд сургалтаа амжилттай явуулсаар байна. Electrolux, Honda, Mitsubishi, Nokia, Rio Tinto зэрэг дээр дурдсан байгууллагуудын 14100 гаруй мэргэжилтнүүдэд төслийн сайжруулалтын сургалтаа тогтвортойгоор хүргэсээр байна.

CTI-ийн Сургалт хариуцагч  Rene King,ТУССолюшн ХХК-ийн байранд

Айлчлалын хүрээнд Robert Halligan нь 2019 оны 09 дүгээр сарын 03-05-ны өдрүүдэд “Системийн инженерчлэл ба түүний ач холбогдол" илтгэлээ Эм Си Эс интернэйшнл ХХК, Эрчим сүлжээ ХХК, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо, МУИС, ШУТИС, Үндэсний хөгжлийн агентлагийн удирдлагууд, багш нар, инженерүүд, оюутнууд зэрэг 100 орчим хүнд илтгэлээ тавьж, тэдний асуултуудад нээлттэй хариулсан юм.  

CTI Training Coordinator, Rene King gives speech about ASEP, CSEP test, at TUS Solution Office, on Sep 02, 2019.

CTI (Certification Training Institute) нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн мэргэжилтний гэрчилгээ авахыг хүсч буй инженерийн болон төслийн мэргэжилтнүүдийн бэлтгэлийг хангах зорилгоор байгуулагдсан. Системийн Инженерийн Олон Улсын Зөвлөлөөс (INCOSE) санал болгодог АSEP ба СSEP сертификатуудад гол анхаарлаа хандуулж ажилладаг билээ.

ТУС солюшн ХХК-ийн ажилтнууд дээрх шалгалтуудад тэнцэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болохоор өөрсдийгөө бэлтгэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан CTI-ийн Сургалт зохицуулагч Rene King нь бидэнд тус шалгалтуудад бэлтгэхэд болон шалгалтыг өгөхөд анхаарах зүйлсийн талаар үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн юм.

Мөн айлчлалын хүрээнд ТУС солюшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан МУИС болон ШУТИС-ийн Бизнесийн сургуулийн багш, оюутнууд, Хууль зүйн яамны ажилтнуудад "Системийн сэтгэлгээ" илтгэлээ тавьж, оролцогчдын асуултуудад нээлттэй хариулсан юм.

Хамтран ажилласан нийт байгууллагууддаа гүнээ талархал илэрхийлж

цаашдын ажилд нь амжилт хүсье!

Project Performance International Байгууллагын төлөөлөгчидтэй хамтарсан айлчлалын тухай

Mattis nunc sed blandit libero volutpat sed cras ornare arcu a diam sollicitud tempor id eu mattis vulputate enim nulla

Latest articles

Browse all