Clock Icon - Dark X Webflow Template
2
min read

Ажлын байрны стрессээ бууруулах бяцхан зөвлөмж

Ажлын байрны стрессээ бууруулах бяцхан зөвлөмж

Ажил хийж байгаа хүн бүр ямар нэгэн байдлаар стресстэй тулгардаг. Ажлын байрнаас авах стресс нь янз бүрийн шалтгаантай байдаг. Эдгээр шалтгаануудаас хамгийн түгээмэл шалтгаануудыг дурдвал:

  • Хамт олны таагүй уур амьсгал
  • Ажлын ачаалал
  • Удирдлагын буруу арга барил
  • Хангалтгүй цалин хөлс
  • Ажилтай холбоотой шийдвэр гаргах эрх мэдэл хязгаарлагдмал
  • Тодорхой биш ажлын гүйцэтгэл шаардах
  • Ажил үүргийн зөрчилдөөн
  • Уялдаа холбоогүй багийн ажиллагаа гэх мэт.

Ultimate Kronos Group-н Хүний нөөцийн хүрээлэн 10 орны 2200 ажилтан, 1200 удирдагч нараас авсан судалгаагаар ажлын байрны стресс үүсгэдэг хамгийн түгээмэл эх сурвалж нь уялдаа холбоогүй багийн ажиллагаа болон тодорхой бус процесс, ажил үүргийн зөрчилдөөн ажээ.

Судалгааны үр дүнгээс дурдвал хүмүүсийн 70% нь стресс ажлын гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд 43% нь ажлын цаг дууссан хойно ихэвчлэн ядарсан байдаг гэж хариулсан байна. Мөн судалгаанд оролцсон хүмүүсийн 81% нь буюу дийлэнх нь өндөр цалинтай ажлаас илүү стрессгүй ажиллах нь чухал гэсэн байна. 

Мөн ажилтнуудаас гадна удирдлагууд ч бас ажлын байрны стресст өртдөг. Ажилтнуудаа үр дүнд хүргэх, шинэ бодлого судлах, хэрэгжүүлэх, баг хамт олноо чиглүүлэх, хамт олны уялдааг сайжруулах, гүйцэтгэлийг зөв үнэлэх гэх мэт асуудлуудаас шалтгаалдаг байна.

Байгууллагын аль ч түвшний ажилчид 

  • Процесс нь тодорхойгүй ажил
  • Уялдаа холбоогүй багийн ажиллагаа
  • Ажил үүргийн зөрчилдөөн
  • Гүйцэтгэлийг дутуу үнэлэх, үнэлүүлэх гэсэн шалтгаануудаас болж ажлын байрны стресст өртөх нь хамгийн түгээмэл байгааг дээрх судалгаанаас харж байна.

Ажилчид тань ажлын байран дээрээ стресст өртөөд байвал та дараах аргуудыг туршаад үзээрэй. 

  • Хоорондоо яриа өрнүүлж болох сайхан орчинг бүрдүүлэх:

Стресстүүлж буй асуудлынхаа талаар чөлөөтэй яриа өрнүүлж болох тохилог, таатай, аюулгүй орчинг бүрдүүлж өгснөөр тулгарч буй саад бэрхшээл, даван туулах арга замуудыг баг хамт олонтойгоо хуваалцах магадгүй дуртай дуугаа сонсоод өөртэйгөө ярилцаж сэтгэлээ сэргээх боломжийг ч өгч болно.

  • Өөрийгөө цэнэглэх цагийг гаргаж өгөх:

Сртессээс холдуулахын тулд өөрийгөө цэнэглэх цагийг гаргаж өгөх хэрэгтэй. Тухайн багахан цагтаа ядарсан эд эсээ амрааж, дуртай цайгаа ууж тайвшраад эргээд ажилдаа ороход хэдхэн минутын өмнөхөөсөө сэргэг байх болно.

  • Ажлын орчноо өөрчлөх:

Ажлын орчин гэхээр хэь томоор хүлээж авах хэрэггүй шүү. Ширээн дээр ногоон ургамал тавих, өнгөлөг үзэгний сав, жижиг гэрэл, сандлын түшлэг гэх мэт жижиг зүйлс ч тухтай орчныг бүрдүүлж чадна.

  • Ажлыг хөнгөвчилөх дижитал орчин

Техник технологи хөгжсөн энэ үед бид энэ давуу талаа хамгийн сайн ашиглах хэрэгтэй. Ажлын байранд стресс үүсгэдэг түгээмэл асуудлуудыг дижитал платформ, программ хангамжаар шийдэх боломжтой бөгөөд танд кодын мэдлэг, тусдаа хөгжүүлэгч шаардлагагүй юм. Дээр дурдсан: 

  • Процесс нь тодорхойгүй ажил
  • Уялдаа холбоогүй багийн ажиллагаа
  • Ажил үүргийн зөрчилдөөн
  • Гүйцэтгэлээ дутуу үнэлүүлэх эдгээр асуудлуудыг ТУСС Д+ дижитал платформ шийдэх болно.

Манай платформд 

  • ажил бүрийн процессоо угсарч, хүн бүрт ойлгомжтой болгох
  • үе шат бүрийг хариуцан ажиллах ажилтнуудыг томилон багийн уялдааг сайжруулах
  • Төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж, хэрэгтэй зүйлдээ цагаа зарцуулах
  • Ажилтны KPI гүйцэтгэлийг ажилтай нь уялдуулан хэмжихээс гадна ажилтны сэтгэл ханамжийн түвшин, хэрэглэгчийн сэтгэл ханамж, хүний нөөцийн бүрдүүлэлт, багийн гүйцэтгэлийн үр дүн, төслийн гүйцэтгэлийн үр дүн, борлуулалтын орлогын үр дүнгээ хүссэн хугацаагаараа хэмжих боломжтой юм. 

Байгууллагынхаа эд эс болсон ажилчдын сэтгэл зүйд хамгийн ихээр тулгарч буй асуудлуудыг цэгцтэйгээр арилгаж, үр бүтээлтэй ажиллахад тань туслах ТУСС Д+ платформыг энд дарж үнэгүй туршиж үзээрэй.

Ажлын байрны стрессийг бий болгодог хамгийн түгээмэл асуудлуудыг арилгах арга замыг та бусаддаа санал болгоорой. 

Ажлын байрны стрессээ бууруулах бяцхан зөвлөмж

Ажлын байрны стрессээ бууруулах бяцхан зөвлөмж

Latest articles

Browse all