Clock Icon - Dark X Webflow Template
2
min read

Байгууллагын удирдлагуудад зориулсан Ажил амьдралын ТЭНЦВЭР-ийг олох ба СТРЕСС-ийг багасгах 4 зөвлөгөө

Удирдлагын ажил, амьдралын тэнцвэрийг хангах зөвлөмж

Бид ажил, хувийн амьдрал,гэр бүл,найз нөхөд, үр хүүхэд, хобби гээд олон зүйлд бид цаг зарцуулахыг хичээдэг ч, хангалттай цаг зарцуулж чадахгүй байх тохиолдол олонтой. Үүнээс үүдэн Америкт 4 хүн тутмын нэг нь стрессийн шинж тэмдэг илэрдэг байна.  Ялангуяа байгууллагын удирдлага амьдралын буруу хэв маягтай, хувийн амьдралаа холих нь байгууллагын ажилтнуудад шууд сөргөөр нөлөөлдөг байна. Удирдагч хүн ажил, амьдралаа хэрхэн салгаж зөв менежменттэйгээр удирдахад дэмжих үүднээс доор зөвлөгөөг танд хүргэж байна. 

  1. Хил хязгаарыг эрхэмлэ:Ажил дээр байхдаа хувийн ажлаа хийх, гэртээ хариад ажлаа хийх зэрэг тохиолдол олон тохиолддог бол та үүнийг яг одоо таслан зогсоогоорой. Ажил, амьдралаа хольж хил хязгаар тавихгүй байх нь богино хугацаандаа олон зүйлийг амжуулж буй мэт боловч урт хугацаанд ажлын архаг стресст /Burn Out - Холбоотой блогийг ЭНД дарж үзнэ үү/ орох магадлал өндөр байдаг. 
  1. Зорилгоо нэг болгох:Ажил болон амьдралын 2 зорилгыг тань 2 туйл гэж авч үзвэл таны зорилгууд ойртох тусам тэнцвэртэй болж холдох тусам эсрэгээрээ стрессийн үүр уурхай болдог байна. Тиймээс та ажил амьдралын тэнцвэрийг олох гэж хичээхийн оронд өөрийн дуртай /хобби/ ажлаа хийх, төлөвлөгөө гаргаж түүнийхээ дагуу ажиллахыг хичээгээрэй.
  1. Цагийн менежмент:Та байгууллагынхаа бүх зүйлд оролцох гэж бүү оролдоорой, тухайн өдөрт өөртөө хамгийн чухал 1-3 ажлыг хийх зорилго тавих нь хамгийн тохиромжтой байдаг ба ажлыг хамгийн оновчтой системтэйгээр төлөвлөхөд та TUSS D+ программыг ашиглаад үзсэн ч болно. 
  1. Хамт олноо үргэлж сургаж хөгжүүл :Таны цагийг хамгийн их хэмнэх аргуудын нэг бол  мэргэжлийн хамт олонтой байх билээ. Үүний үр дүнд хийх ажлыг маш хурдтай мөн чанартайгаар ажлыг амжуулах болно.

  Удирдлагын хандлага, амьдралын хэв маяг байгууллагын бүх ажилтанд шууд нөлөөлж байдаг. Тиймээс та дээрх зөвлөмжүүдийг дагаж ажил амьдралаа тэнцвэржүүлэх нь байгууллагын соёл, ажилтан бүрийн амьдралын хэв маягт эергээр нөлөөлөх боломжтой билээ.

Байгууллагын удирдлагуудад зориулсан Ажил амьдралын ТЭНЦВЭР-ийг олох ба СТРЕСС-ийг багасгах 4 зөвлөгөө

Удирдлагын ажил, амьдралын тэнцвэрийг хангах зөвлөмж

Latest articles

Browse all