Clock Icon - Dark X Webflow Template
5
min read

Танай байгууллага ажлын цагийн хуваариа уян хатан болгоход бэлэн үү?

Цагийн хуваариа уян хатан болгох нь ажилтнуудад таалагдах ч эрсдэлээ тооцоолоогүй бол хөдөлмөрийн харилцааг доголдуулна

Цагийн уян хатан гэж…

Ажлын өдөр, ажиллах цаг, байршлыг өөрчлөх замаар ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нь байгууллагуудад ихээхэн тренд болж байгаа билээ.

Ажлын цагийг уян  болгох шийдлийн хувьд ажил олгогчид байгууллагын үйл ажиллагаандаа дараах шийдлүүдийг хэрэгжүүлж байна.

  • 7am-10am цагийн хооронд хүссэн цагтаа ирж, тогтоосон цагийн дагуу ажиллах
  • Тухайн өдөрт хүссэн цагтаа ирж, нормативын дагуу ажиллах
  • Тодорхой хугацааны өмнө ажил олгогчтой тохиролцож зарим саруудад 8am цагт ирэх бол зарим саруудад 11am цагт ирэх

Дээрх шийдлүүдийг MCS групп, Mobicom корпораци, ТУС Солюшн ХХК зэрэг байгууллагууд хэрэгжүүлж байна.

Цагийн уян хатан нөхцөл яагаад байгууллагад хэрэгтэй вэ?

  1. Ажилтны чөлөө болон хоцролт буурдаг. Бодит өгөгдөл дурдвал ТУС Солюшн ХХК цагийн уян нөхцөлтэй болсон эхний сардаа ажилтнуудын хоцролт 13.5 дахин буурсан бол чөлөө авах тохиолдол 1.15 дахин буурсан байдаг. 
  2. Ажилтныг сайн аав, ээж, хүүхэд байхыг дэмждэг. Ажлаасаа эрт тарч хүүхдээ цэцэрлэгээс нь цагт нь авч, хамт цагийг өнгөрөөх нь сайн аав, ээжийн шинж биш гэж үү. Судалгаагаар ажилчдын 81% нь уян хатан цагийн хуваарийн ачаар илүү гэр бүлийн гишүүн болсон байна.
  3. Ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндэд тустай. Ажилтан өглөө иогт орох, орой найзуудтайгаа уулзаж суухад ажлын цаг саад болохгүй байх нь сэтгэл санааг дээшлүүлдэг байна.
  4. Таныг хүссэн ажилтнаа авахад тусална. Ажилтан сонгон шалгаруулах зар дээр цагийн уян хатан нөхцөлтэй байвал анкет илгээлт 31% -иар нэмэгддэг байна.
  5. Байгууллагаа үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ.Ажилтан байгууллагын тухай бусдад ярихдаа ажлын цагийн хуваариа ярих нь гарцаагүй.

Цагийн уян хатан шийдэл гоё ч, та дараах сул талуудыг харгалзаж үзээрэй

  1. Шинэ ажилтны суралцах нөхцөл хязгаарлагддаг. Ажилтнууд ижил цагт ирж, тарснаар шинэ ажилтанд бусдаас асуух, суралцах 8 цаг байдаг байсан бол судалгаагаар дунджаар 4 цагийн боломж үлдэж байна.
  2. Гүйцэтгэх удирдлагын ажиллах цаг уртсан. Байгууллагын удирдлага, дарга нар өмнө нь ажилтнуудтайгаа уулзалт, хурал зарлахад асуудалгүй байсан бол одоо цаг төлөвлөлтийн ур чадварыг удирдлагаас шаардах болно.
  3. Хэрэглэгчийн хэрэгцээ танай байгууллагын ажлын цагт нийцэж гарахгүй. Хэрэглэгч 18:00 цагт мэдээлэл авахыг хүссэн ч, хэрэглэгчийг хариуцсан ажилтан эрт тарсан тохиолдолд таны өрсөлдөгчид хандах болно. 
  4. Ажилтнуудын харилцан хамаарлын түвшинг нэг шат ухраана. Цалингийн мэдээлэл авахыг хүссэн ч нягтлан бодогч эрт тарсан тохиолдолд нэг өдрийн дараа мэдээлэл авах болно гэх мэтчилэн ажилтнуудын үүргүүдийн уялдаа холбооны түвшин буурдаг.
  5. Ажилтнуудын бүтээмжийг 75% нэмэгдүүлнэ гэх мэтчилэн судалгаануудад итгэж болох уу? Дийлэнх судалгаанд ажилтнуудын бүтээмж нэмэгддэг гэж тайлагнасан байдаг ч энэ нь танай байгууллагын соёл, ажилтнуудын ёс зүй, үйл ажиллагааны дижитал шилжилт ихээхэн хамаардаг болохыг анхаараарай.

Та байгууллагынхаа цагийн хуваарийг уян хатан болгохоор шийдсэн бол танд дараах зөвлөмжүүдийг санал болгоё

  • Ажилтнуудтайгаа дүрмээ тохиролц. Үйлчилгээний байгууллагын хувьд хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцэх үүднээс ажилтнуудын цагийг уялдуулах шаардлагатай. Мөн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод туссан үүрэг бүрийг нягталж, харилцан хамааралтай ажилладаг ажилтнуудын цагийг уялдуулаарай.
  • Ажилтнууддаа тэгш хандах. Ажилтнуудын ажиллаж буй хэлтэс, үүрэг зэргээс үл хамаарч жигд нөхцөл олгоогүй тохиолдолд ажилтнуудын дунд үл ойлголцол үүсдэг тул та голыг нь олсон шийдэл олоорой.
  • Эхлээд туршаад үз. Та цагийн уян хатан шийдлийг хэмжих хэмжүүрээ эхлээд тодорхойлоод үзээрэй. Жишээ нь: ажилтнуудын хоцролт, чөлөөний цаг, нэг ажлыг гүйцэтгэж буй дундаж хугацаа гэх мэтчилэн. Тодорхойлсон хэмжүүрийнхээ дагуу хэдэн сар туршиж үзээд, үр дүн гарч байвал дараа нь албан ёсоор хэрэгжүүлэхэд та юуг ч алдаагүй байх болно.
  • Танай байгууллагад хариуцлагын тогтолцоо бүрдээгүй бол түр азнаарай. Хэрэв та дээр дурдсан давуу талуудыг байгууллагадаа бий болгохыг хүсч байвал цагийн уян хатан шийдэлтэй хослон ашиглах, ажлын гүйцэтгэл үр дүнгээ өдөр тутамдаа хялбараар тайлагнах, хэмжих боломжтой TUSS D+ платформыг ашиглаж дижитал шилжилт хийгээрэй
Танай байгууллага ажлын цагийн хуваариа уян хатан болгоход бэлэн үү?

Цагийн хуваариа уян хатан болгох нь ажилтнуудад таалагдах ч эрсдэлээ тооцоолоогүй бол хөдөлмөрийн харилцааг доголдуулна

Latest articles

Browse all