Clock Icon - Dark X Webflow Template
3
min read

Ажлын 8 цагаа 24 цаг шиг ашиглаж болно гэвэл та итгэх үү?

Олон ажлыг үр дүнтэй хийхэд тань цагийн менежмент туслах болно.

Дэлхий дээрх 8 тэрбум хүн бүрд өдөр бүр яг ижил 24-н цаг ноогдож байдаг. Харин тухайн цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. 24-н цагийг 72 цаг шиг ашигладаг ч хүмүүс байна. Тэгвэл эдгээр хүмүүс шиг бүтээмжтэй ажиллахад тань цагийн менежмент туслах болно.

Цагийн менежмент хийснээр таны ажлын бүтээмж нэмэгдэхээс гадна стресст бага өртөх, богино хугацаанд олон ажил гүйцэтгэх, эмх цэгцтэй байх цаашлаад ажлын карьерын өсөлтөт тань нөлөөлөх том давуу тал болох юм шүү.

Хэрэв танд олон ажил овоорчихсон хаанаас яаж ажлаа эхлэх учраа олохгүй байгаа бол цагийн менежментийн аргуудыг туршаад үзээрэй.

Ажлаа төлөвлө

Өөрийн хийх ажлаа урт хугацаагаар бус богино хугацаагаар төлөвлө. 7 хоногоор эсвэл өдрөөр нь хийх ажлын жагсаалтаа гарган хамгийн чухал ажлуудаа хамгийн эхэнд нь хийхээр төлөвлөөрэй. Чухал ажлуудаа түрүүлж хийснээр танд өөртөө зарцуулах цаг гарах юм шүү.

Календарь хөтөл

Төлөвлөсөн ажлуудаа өөрийн календарь дээрээ зоох нь цагаа зөв зохицуулахад том нөлөө үзүүлнэ. Календарь хөтлөх нь эхлээд хэцүү санагдах нь бий. Гэхдээ TUSS D+ ажлын удирдлагын програмын 7 хоногийн төлөвлөгөө үүнийг бүр хялбар болгох болно. Ажлаа төлөвлөхөөс гадна бүр автоматаар гүйцэтгэлээ хянах нь ч мөн таны цагийг хэмнэж, бүтээмжийг тань нэмэх болно.

Цаг хугацааны хязгаар тогтоо

Хийж буй ажилдаа дуусгах цагийн хязгаар тавьж өгөх нь бие махбодын хувьд ч ядрахгүй, сэтгэл санааны хувьд стресстэхгүй ажлыг үр дүнтэй дуусгах боломж юм. Өөрөөр хэлбэл тухайн ажлаа дараа 7 хоногийн Баасан гарагт дуусгана гэсэн бол Лхагва гарагт дуусгаад удирдлага руугаа Пүрэв гарагт илгээх төлөвлөгөө юм. Эхлэлээсээ дуусгах хүртлээ тухайн ажилд зарцуулах цаг минутаа хүртэл бусад ажлуудтайгаа уялдуулан төлөвлөх боломж юм шүү.

Өөрийн бүтээмжтэй цагаа олж таних

Хүн бүрийн ажиллах цаг өөр өөр байдаг. Жишээ нь зарим хүмүүс оройн цагаар илүү сайн төвлөрдөг бол зарим нь өглөөгүүр илүү бүтээмжтэй байдаг. Тэгвэл өөрийн бүтээмж өндөр цагаа олж мэдэн тухайн цагтаа хамгийн хэцүү ажлуудаа хийгээрэй.

Орчноо эмх цэгцтэй байлга

Өөрийн ажиллах орчноо эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгаснаар хүний ажил хийх бүтээмж нэмэгддэг талаар маш олон судалгаа байдаг. Тэгвэл та ч мөн адил өөрийн орчноо өөрт таалагддаг зүйлсээр хүрээлүүлээрэй. Жишээ нь: Дуртай үнэртэй лаа, ногоон ургамал, аяга кофегоо хажуудаа тавиад ажлаа эхлүүлж болох юм.

Эдгээр жижигхэн боловч үр ашигтай дадлуудыг өөртөө бий болгоод үзээрэй. Үр дүнтэй жижиг ажлуудаас том ажлын үр дүн гардаг. Өөртөө цагийн менежментийг хэвшүүлж, дадал болгон цаашлаад хамтран ажиллагсдадаа, байгууллагадаа өөрийн туршлагаа хуваалцан бүтээмж өндөртэйгөөр ажиллаж, том зорилгодоо хүрэхэд тань TUSS D+ ажлын удирдлагын дижитал платформ туслах болно.

Ажлын 8 цагаа 24 цаг шиг ашиглаж болно гэвэл та итгэх үү?

Олон ажлыг үр дүнтэй хийхэд тань цагийн менежмент туслах болно.

Latest articles

Browse all